Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн эсрэг хүч нэмэгдүүлэн ажиллах шийдвэр гаргасан талаар УОК-оос мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт 11 дүгээр сарын 10-аас хойш коронавирусийн ямар тохиолдлууд илэрсэн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе. Улаанбаатарт коронавирусийн анхны тохиолдол илэрсний дараа тухайн хүнтэй шууд харьцсан 450 хүнийг илрүүлж анхан шатны шинжилгээнд, 125 хүнийг давтан шинжилгээнд хамруулсан. Үүнээс батлагдсан 10 тохиолдол гарсан. Батлагдсан 10 тохиолдол дандаа ойр тойрны хүмүүс болох нь тогтоогдсон. Сэлэнгэ аймагт гарсан голомтоос дөрвөн батлагдсан тохиолдол гарсан. Уг өвчлөл нь Улаанбаатарт илэрсэн тохиолдлоос тусдаа шинэ голомт болох нь батлагдсан. Тухайн өвчин ОХУ-аас орж ирсэн ачаа тээврийн үйл ажиллагааны явцад орж ирсэн байж болзошгүй гэж үзэж байгаа.
Коронавирусийн батлагдсан тохиолдол гарсан даруйд тухайн хүнтэй ойрын хавьталд орсон бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулж, явсан зам мөрийг тогтоох ажлыг хийж байгаа. Улаанбаатар хотод илэрсэн тохиолдол бүрийн ойрын хавьтлуудыг тогтоож, урьдчилсан шинжилгээнд хамруулах ажлыг хийж дууссан. Сэлэнгэ аймагт илэрсэн тохиолдолтой ойрын хавьтал болох 200 гаруй хүнийг илрүүлж шинжилгээнд хамруулсан.
Дархан-Уул аймагт шинээр илэрсэн голомт хаанаас үүдэлтэйг, ойрын хавьтлуудыг тогтоох тусгаарлах ажлыг яг одоо хийж байна. Дархан-Уул аймагт илэрсэн голомтыг төмөр зам дагасан хөдөлгөөнөөс үүдэлтэй хэмээн таамаглаж, шалтгааныг тогтоохоор том баг гарч ажиллаж байна.
ОБЕГ-ын дарга, Бригадын генерал О.Ариунбуян:
Эрүүл мэндийн яамнаас явуулын хоёр лабораторийг Сэлэнгэ аймаг руу өнөөдөр гаргаж, богино хугацаанд тандалт, шинжилгээ, судалгаа хийхээр боллоо. Мөн Сүхбаатар хотын нэгдсэн эмнэлгийн эмч ажилтнуудыг тусгаарлах ажил яг одоо эрчимтэй явагдаж байна.
Дархан-Уул аймагт коронавирусийн нэг тохиолдол илэрсэн тул тус аймагт урьд шөнийн 00 цагаас эхлэн 0 зогсолт хийж, хатуу хөл хориог тогтоогоод байна. Дархан-Уул аймаг нь 88 мянган хүн амтай тул урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу хөл хориог тогтоосон. Дархан-Уул аймагт худалдаа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хүнээс ковид-19 өвчин илэрсэн тул хатуу хөл хориог тогтоох ажлыг хийсэн.
Иргэд та бүхэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд аль болох гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгаалалтын дэглэмээ чанд мөрдөхийг уриалж байна.
Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 3000 гаруй иргэн байгаа. Тусгай үүргийн нислэг цуцлагдсан хэдий ч эх орон руугаа ирэх хүсэлт гаргасан иргэний хүсэлтийг хангах асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлэх асуудлыг хэлэлцэж байгаа.
Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг:
Засгийн газраас хүүхэд бүрд олгох 100,000 төгрөгийн тэтгэмжийг саад тотгоргүй олгож байгаа. Өнөөдөр 1,179,000 хүүхдэд олгор 100,000 төгрөгийн тэтгэмжийг шилжүүлсэн байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Голомт банк утас аа авахгүй бна би хүүхдийн мөнгө яаж авах талаар асуух гэсэн минии данс дугаар 5018898644
Bank ajillahgui bhad huuhdiin mongoo yaj awah we. Ene asuudlaa shiidej ogno uu