СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түүхэнд байгаагүй ухаалаг бодлогуудыг боловсруулах цаг ирлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Отгонболд Ph.D
4 жилийн өмнө

PhD Д.Отгонболдын цар тахалтай холбоотой нийгэм, эдийн засгийн нийтлэлийн гурав дахь дугаар танд хүрч байна. Уншигч та бүхэн өмнө нийтлэгдсэн “Засгийн газар шинэ гүүр барих, эсвэл аливаа томоохон худалдан авалт хийх гэж шамдах нь утгагүй” болон “Ph.D Д.Отгонболд: Эдийн засаг сэргэх биш, давхар уналтанд орох магадлалтай” нийтлэлүүдийг линк дээр даран уншаарай.   

COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөг таамаглахад дэлхийн түүхэн дэх цар тахалтай холбогдох баримтуудыг сөхөн үзэх шаардлагатай. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг төсөөлөхөд өнгөрсөн үеийн тэмдэглэл үнэтэй мэдээлэл өгөх буй за.

МЭӨ 430 онд Грекийн Афин хотод дэгдсэн аймшигт тахал түүхэнд үлджээ. . Тахлын улмаас эртний Грекийн нийгэм, эрүүл мэнд, эдийн засaг гүн хямралд орсон нь гарцаагүй. Үхлийн айдаст автсан хүмүүс хууль, журмыг үл тоож, мөнгө, хөрөнгөө бүгдийг үрж тараасан гэнэ. Түүхэнд аливаа тахал ойрын зайнд, хүнээс хүнд халдварладаг талаар дэлгэрэнгүй бичигдэж үлдсэн анхны тохиолдол нь энэ юм.

Нийтийн эрүүл мэндийн тухай төрийн бодлого МЭ V дугаар зуунд Израилд анх хэрэгжсэн гэж үздэг. Засгийн газраас иргэдэд зоосон мөнгийг амандаа хийхгүй байхыг зарлигдаж, халдварт өвчний тархалтыг тогтоох арга хэмжээ авч байжээ.

. Зарим орнууд хил хязгаараа хааж, тахлын бүсээс ирсэн иргэд, зорчигчдийг нэвтрүүлэхгүй хатуу хорио тогтоосон байдаг. Хар Үхэлтэй тэмцэхийн тулд Венец хот анх удаа макро эдийн засаг, нийгэм, нийтийн эрүүл мэндийн бодлогыг нухацтай боловсруулж хэрэгжүүлсэн ч тахлыг зогсоож дийлээгүй юм. Хар Үхэл нь эдийн засгийн хачирхалтай үр нөлөөг бий болгожээ. Энэ үед дэлхийн үйлдвэрлэл, бүтээмж асар их хумигдсан нь тодорхой юм. Боолын тоо эрс багасч, тахлаас амьд үлдэгсдийн хөлс, цалин нэмэгдэж, феодалын нийгмийн тэгш бус байдал буурч, харц ард олноор ядуурлаас ангижирч, газрын эздүүд болсон байдаг. Хар Үхэл нь байгаль орчинд бас нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Хэдийгээр шинжлэх ухааны нотолгоо ховор боловч дэлхийн хүн ам эрс сийрэгжиж, ой мод нөхөн сэргэж, цэцэг ургамал ихээр дэлгэрч, дэлхийд сэрүүн агаар тогтож, байгалийн нөхөн сэргэлт явагдсан гэж үзэх нь бий.

1646 онд аливаа тахал нь маш жижиг, үл үзэгдэгч биетүүдээс үүсч, хүнээс хүнд дамжин халдварладаг болох нээлтийг хийжээ. Тэгээд ердөө 10 жилийн дараа Хар Үхэл нь Бубоник тахал нэртэйгээр дахин түүхэнд орж ирэв. Эрүүл хүний цусыг авч Бубоник тахал туссан хүний цустай харьцуулж, микроскопоор шинжилгээ хийтэл халдвар авсан хүний цусанд олон тооны бактери буйг тогтоож, тус нээлтийг нотолсон байдаг. Халдварт тахал өвчин тэнгэрийн гэсгээл, ид шид, хараалын улмаас үүсэх бус харин маш жижиг биетүүдийн улмаас үүсдэг болохыг нээсэн агуу нээлт байлаа.

Дараа нь . Малчид үхэл дагуулах тус өвчинд нэрвэгдэх нь ховор, тэд зөөлөн хэлбэрийн үхрийн боомын халдвартайн учир биеийн дархлаа суусан гэх цуу яриа, таамаг газар авчээ.

Ингээд зөөлөн хэлбэрийн боом өвчнийг хүнд зориуд халдварлуулаад хэсэг хугацааны дараа нэмж салхин цэцэг өвчний бактерит халдварлуулах шинжлэх ухааны туршилт хийсэн нь амжилтанд хүрч, дэлхийн түүхэнд анхны вакцин үүсэх үйл явдал болжээ. Хүн ам эрүүл саруул, өвчин зовлонгүй байх нь эдийн засагт хамгийн чухал хүчин зүйл юм.

. Тус тахалд ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд, 20-40 болон 65-аас дээш настнууд өртжээ. Тахлын эсрэг вакцин, антибиотик байгаагүй тул хөл хорио, хувийн ариун цэвэр, орчны ариутгал, олон нийтийн үйл ажиллагааг хорих, хязгаарлах гэх мэт арга хэмжээг дэлхий даяар авч хэрэгжүүлсэн байдаг. Тус тахлын эдийн засагт үзүүлсэн нөлөө богино хугацааных байв. Үзвэр, үйлчилгээний салбар их уналтанд орсон бол эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнес, компаниудын орлого огцом өсчээ. Коронавирусийн тархалтыг хазаарлаж, олон улсын хөл хорио тавигдахад манай улсын эдийн засаг ч харьцангуй хурдан сэргэх магадлалтай.

. Цаашилбал, 1921 оны ардын хувьсгалын дараах хүн амын эрүүл мэндийн бодлогын хүрээнд Зөвлөлтийн эмч П.Н.Шастин нарын судлаачид Монголд халдварт өвчний судалгаа, шинжилгээг нэлээд далайцтай явуулжээ. Судалгааны үр дүнд хүн амын дийлэнх өнгөний өвчтэй байсныг тогтоож зүү тариураар ихээхэн эмчилж дарж авсан байдаг. Үүний дараа Монголд шар өвчний голомт хүрээгээ тэлж, буцалгаж хэрэглэдэг шилэн шприц, зүү тариураар дамжин тархаж, тахлын хэмжээнд хүрсэн байдаг. Харин өнөөдөр шар өвчний тахлын үр дагавар болох элэгний өвчлөл өндөр байгаа юм. Тахал, бохир байдал, халдварт өвчний эсрэг төрөөс соёлын довтолгоо, бүх нийтийн ариун цэврийг сахиулах зэрэг нийтийн эрүүл мэндийн бодлогуудыг боловсруулж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр иржээ.   

Эдүгээ COVID-19 цар тахлын улмаас эдийн засагт нэг талдаа эрэлтийн цочрол үүсч, нөгөө талд ажил олгогчид, компаниудын үйл ажиллагаа хэдэнтээ хумигдлаа. Огцом уналт руу чиглэсэн бизнес циклийн эсрэг Засгийн газар мөнгө, төсвийн бодлогыг яаравчлан идэвхижүүлж, хүүг бууруулж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, иргэдэд бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлж, онолын хувьд нийт эрэлтийг дэмжихээр чармайж байна. Цаашид эрэлт, нийлүүлэлт сэргэхийг хүлээж, дотоод үйлдвэрлэл, бизнесийн сэргэлт, хөрөнгө оруулалтыг ажиглаж, худалдаа, наймааг дэмжих, иргэд компаниудын зарцуулалтыг нэмэгдүүлэх дараагийн сорилтууд хүлээгдэж байна. Үүний сацуу экспортыг дэмжих нэмэлт бодлогууд шил даран гарах магадлалтай.

Энэ жил парламентын сонгуультай учир . Та бидэнд түүхэн сургамжаас суралцаж, анхаарлыг огтхон ч сарниулахгүй, нийтээрээ сонор сэрэмжтэй байж, хамтын ухамсар, саруул ухаан, популизмгүй шийдвэрээр цар тахлыг даван туулах туйлын шаардлага, үүрэг ноогдсон хэвээр байна!

2020.04.15

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
4 жилийн өмнө
66.181.191.25

Схан мэдээлэл оруулсанд баярлалаа энэ тахалыг эв нэгдэлтэй хамттаа даван туулцгаая монголчууд бид чаднаа амжилт хүсьё

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.