www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
The White Stripes, ‘Elephant’
Гарсан он: 2003 он
Төрөл: Гранж рок, Блюз рок, панк блюз
Үргэлжлэх хугацаа: 49:56
Лэбэл: V2, XL, Third Man
Америкийн алдарт White Stripes хамтлагийн талаар болон тэдний уран бүтээлийн талаар манай сайт өмнө нь "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу", "Таны заавал сонсох 500 цомог" булангуудаараа танилцуулж байсан билээ.
Харин өнөөдөр тэдний 2003 онд гаргасан дөрөв дэх студийн цомог болох ‘Elephant’ цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. Тус цомог нь White Stripes хамтлагийн амжилтын оргил байсан гэж дүгнэж болох ба 46 дахь удаагийн Гремми наадмаас "Оны шилдэг цомог", "Шилдэг альтернатив цомог" зэрэг шагналуудыг хүртсэн байдаг. Дуу бичлэгийн Third Man Records компани 2013 онд ‘Elephant’ цомгийн 10 жилийн ойд зориулан улаан, хар ба цагаан өнгийн тусгай пянз гаргаж байсан нь тус хамтлагийн фенүүд, хөгжим тэр дундаа пянз сонирхогчдод зориулсан томоохон бэлэг болж байлаа.
The White Stripes хамтлагийнхан цомгийн хавтасны дизайнд ач холбогдол өгдгийн нэгэн адил ‘Elephant’ цомгийн хавтсыг олон хувилбараар гаргасан байна. Тухайлбал Америкийн зах зээлд зориулж гаргасан компакт диск болон пянзны хавтас нь Англид гаргасан пянзны хавтаснаас өөр дизайнтай байдаг. Тэр ч бүү хэл хамтлагийн гоцлол дуучин Жак Вайтын хэлснээр "хавтасны зургийг сайн ажвал зааны дүрс тодрон харагдах болно" хэмээсэн байна.
Нийтлэлийн хамгийн эхэнд эгшиглэх дуу бол ‘Elephant’ цомгийн эхний сингл бөгөөд The White Stripes хамтлагийн нэрийн хуудас болсон алдарт Seven Nation Army юм. Энэхүү дууны талаар дэлгэрүүлж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
‘Elephant’ цомгийн хоёр дахь синглээр тэд 1960-аад онд анх гарч байсан Бурт Бахарачийн "I Just Don't Know What to Do with Myself" дууны ковер хувилбарыг гаргасан байна. Энэхүү дуу нь маш олон хувилбартай ч The White Stripes хамтлагийн хувилбар нь эх хувилбараасаа давсан амжилтыг олсон байна.
Гурав дахь синглээрээ тэд The Hardest Button to Button дуугаа сонгосон ба энэхүү сингл хувилбарыг хавтасны зураг нь маш өвөрмөц болсон байдаг. Anatomy of a Murder болон The Man with the Golden Arm зэрэг кинонуудыг постер зургуудаас санаа нь гарсан уг хавтасны зурагт гурвын тоог дарж буй Жэк Вайтын хуруу дүрслэгдсэн нь бий.
‘Elephant’
1. "Seven Nation Army" 3:52
2. "Black Math" 3:04
3. "There's No Home for You Here" 3:44
4. "I Just Don't Know What to Do with Myself" (Burt Bacharach, Hal David) 2:46
5. "In the Cold, Cold Night" 2:58
6. "I Want to Be the Boy to Warm Your Mother's Heart" 3:21
7. "You've Got Her in Your Pocket" 3:40
8. "Ball and Biscuit" 7:19
9. "The Hardest Button to Button" 3:32
10. "Little Acorns" (Jack White, Mort Crim) 4:09
11. "Hypnotize" 1:48
12. "The Air Near My Fingers" 3:40
13. "Girl, You Have No Faith in Medicine" 3:18
14. "Well It's True That We Love One Another" 2:43