www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
The White Stripes, ‘White Blood Cells’
Гарсан он: 2001 он
Төрөл: Граж рок, Блюз рок
Үргэлжлэх хугацаа:40:25
Лэбэл: Sympathy for the Record Industry
Америкийн The White Stripes хамтлагийн гурав дахь студийн цомог болох ‘White Blood Cells’ цомог ердөө долоо хоног хүрэхгүй хугацаанд бичигджээ. Цомогт орсон дуунууд нь элдэв маяггүй, чөлөөт тоглолтын цуглуулга гэхэд болно. Тэд ердөө хүссэнээ тоглосон хэрэг. Тийм ч учраас сонсогчдын таашаалд бүрэн нийцсэн байж мэднэ. Цомгийн хамгийн эхний сингл болох "Hotel Yorba" дуу нь ‘White Blood Cells’ цомгийн хамгийн гол хит дуу болж чадсан байна.
‘White Blood Cells’ нь хамтлагийн үндсэн урсгал, чиглэлээ олоход түлхэц болсон цомог болсон гэдгийг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний нэг жишээ бол цомгийн хоёр дахь сингл болох Fell in Love with a Girl дуу юм.
Цомгийн хавтасны зураг маш өвөрмөц болсон ба гэрэл зурагчдад хоргоогдон буй хосыг дүрсэлсэн нь тухайн цаг үеийн сэтгүүлч, зурагчдыг элэглэсэн хэрэг.
Эцэст нь уг цомгийн Японы зах зээлд зориулсан хувилбарт орсон Jolene дууг зориулж байна. Энэхүү дуу нь ковер дуу хэдий ч хамгийн амжилттай ковер хувилбар нь байж мэднэ.