Парисын их дуулга тэмцээнд гялалзах шинэ од

Сурталчилгаа
Парисын их дуулга тэмцээнд гялалзах шинэ од

 

 

Хэдхэн хоногийн дараа эхлэх /Хоёрдугаар сарын 8-ны өдөр эхэлнэ/ жүдо бөхийн парисын их дуулга тэмцээнийг манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэхээс гадна тус тэмцээний эргэн тойронд өрнөж буй мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.

  • Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээний оролцогчдын тоо түүхэн дээд амжилт тогтоож байгаа болон БНХАУ-ын тамирчид корона вирусийн улмаас оролцож чадахгүй болсон талаарх нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 
  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Япон улсаас олимп, дэлхийн шилдгүүдийн оронд ирж буй шинэ од Кога Ваканагийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

 

Бразилын Аллан Кувабара /-60 кг/

Бразил улс жүдо бөхөөр арвин ундаргатай улс. Тус улсаас эрэгтэйчүүдийн -60 кг жинд хэд хэдэн сайн бөх бий. Тухайлбал Лондонгийн олимпийн хүрэл медальт Китадай Фелипе, дэлхийн чансааны 9-д эрэмбэлэгдэж буй Такабатаке Эрик, 29-д эрэмбэлэгдэж буй Пелим Фелипе зэрэг бөхчүүдийг нэрлэж болно. 

Харин энэ удаад тэд Парисын их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг жинд хоёр тамирчин сойж байгаагийн нэг нь болох Аллан Кувабараг онцлон танилцуулж байна. Энэ жил 28 нас хүрч яваа тэрээр өнгөрсөн онд тэсрэлт хийж нутгийнхаа их дуулга тэмцээнд түрүүлэхдээ нутгийн бөх дэлхийн чансааны 9-д эрэмбэлэгдэж буй Такабатаке Эрикийн цэвэр ялсан байдаг. Харин тус тэмцээний хагас шигшээд Европын аварга ОХУ-ын Ислам Яшуевийг мөн цэвэр ялсан юм. 

Мөн түүнчлэн Аллан Кувабара 2019 онд Панамерикийн нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн. Дэлхийн чансаагаар 202-т эрэмбэлэгдэж байсан залуу огцом эргэлтийг хийж одоо чансаагаараа эхний 50-д багтах болсон байна.

2015 оноос 2019 оныг хүртэл огт тэмцээн уралдаанд ороогүй тэрээр 2019 онд олон улсын хоёр тэмцээнд орж алт, мөнгөн медаль хүртсэнээс гадна энэ оны эхний Европын нээлттэй тэмцээнд хүрэл медаль хүртээд байна. 

Парисын их дуулга тэмцээн нь түүний оролцож буй хоёр дахь их дуулга ангиллын тэмцээн нь бөгөөд хэрхэн барилдахыг хамтдаа харах л үлдлээ. Гэхдээ түүний жинд МУГТ Д.Амартүвшин, Л.Өнөболд нарын Монгол хүчтэнүүд байгааг мартаж болохгүй. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Наад Бразилийн бүх одууд чинь Япон цустай хүмүүс. Дэлхий 1-р дайны үед Өмнөд Америк руу дүрвэж гарсан Япончуудын үр удам. Китадай, Такабатакэ, Күвабара бүгд Япон нэр. Дасгалжуулагч нь хүртэл Япон хүн

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0