Дэлхийн шилдгүүдийг давж Парис орох тийзээ авсан К.Вакана гэж хэн бэ?

Сурталчилгаа
Дэлхийн шилдгүүдийг давж Парис орох тийзээ авсан К.Вакана гэж хэн бэ?

 

 

Хэдхэн хоногийн дараа эхлэх /Хоёрдугаар сарын 8-ны өдөр эхэлнэ/ жүдо бөхийн парисын их дуулга тэмцээнийг манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэхээс гадна тус тэмцээний эргэн тойронд өрнөж буй мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээний оролцогчдын тоо түүхэн дээд амжилт тогтоож байгаа болон БНХАУ-ын тамирчид корона вирусийн улмаас оролцож чадахгүй болсон талаарх нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

Парисын их дуулга тэмцээнд оролцох шинэхэн одуудыг цувралаар танилцуулж байна. 

 

Олимп, дэлхийн шилдгүүдийн оронд ирж буй шинэ од Кога Вакана /-48 кг/

Парисын их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг жингийн зургаан удаагийн аварга Япон улсын хувьд Фуна Тонаки, Кондо Ами зэрэг шилдгүүдээ үлдээж оронд нь 18 настай Кога Вакана хэмээх залуу бөхийг сонгосон байна. Тэрээр өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аварга болохоос гадна насанд хүрэгчдийн ангилалд цахиур хагалан гарч ирсэн юм. Монтреалын гранпри тэмцээнд мөн түрүүлэхээс гадна "Бага дэлхийн аварга" хэмээн тодорхойлогддог Осакагийн их дуулга тэмцээнд хүрэл медаль хүртсэн.

Тэрээр Осакагийн их дуулга тэмцээнд хүрэл медаль хүртэхдээ хялбархан учраануудыг даваагүй юм. Хэсэгтээ олимп, дэлхийн хүрэл медальт Г.Отгонцэцэгийг цэвэр ялсан. 

Улмаар манай М.Уранцэцэг аваргыг мөн цэвэр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. 

Хүрэл медалийн төлөө олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт Кондо Амиг цэвэр ялснаар Парис орох тийзээ захиалсан гэхэд болно. 

Кога Вакана өнгөрсөн онд дараах амжилтуудыг гаргасан байна. 

  • Японы Кодокан цомын тэмцээнд хүрэл медаль
  • Залуучуудын ДАШТ-д алтан медаль
  • 21 хүртэлх насны бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль
  • 21 хүртэлх насны Европын цомын тэмцээнд алтан медаль
  • Осакагийн их дуулга тэмцээнд хүрэл медаль
  • Монтреалын гранпри тэмцээнд алтан медаль
  • Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль

Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0