"Таны заавал сонсох 500 цомог" №451 Amy Winehouse, ‘Back to Black’
"Таны заавал сонсох 500 цомог" №451 Amy Winehouse, ‘Back to Black’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Amy Winehouse, ‘Back to Black’

Гарсан он: 2006 он
Төрөл: Соул, Ритм энд Блюз
Үргэлжлэх хугацаа:34:56
Лэбэл: Island

27 насандаа хорвоог орхисон суут уран бүтээлчдийн "Club 27"-ийн гишүүн Эми Уайнхаус /1983-2011/ албан ёсны хоёр дахь, хамгийн сүүлчийн студийн цомог болох ‘Back to Black’ цомгийг өнөөдөр танилцуулж байгаадаа энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний бие туйлын баяртай байна. 

Энэхүү цомгийн дуунуудад Эми Уайнхаусын хувийн амьдрал, хайр сэтгэлийн зөрчилдөөнөөс үүдэлтэй сэдвүүд зонхилох байр суурийг эзэлсэн байдаг ба хөгжим судлаачид уг цомог дахь дууны зохиол, дуучны дуугаа сэтгэлээсээ дуулсан байдал зэргийг өндрөөр үнэлсэн байна. Америкийн хөгжмийн дээд шагнал гардуулах Гремми наадмын 50 жилийн ёслолын үеэр Эми Уайнхаус ‘Back to Black’ цомгоороо хамгийн олон буюу таван шагнал нэг дор хүртсэн нь бий. Зөвхөн Америкт бус дэлхий даяар маш олон хувь борлогдсоны дээр Их Британид дөнгөж гарсан даруйдаа дөрвөн сая хувь борлуулагдаж өнөөг хүртэл Их Британийн 21-р зууны хамгийн олон хувь борлуулагдсан цомгийн жагсаалтын дэд байранд бичигдсээр байна. 

2006 оны 10-р сард цомгийн анхны сингл болох "Rehab" дууг олон нийтэд цацсан ба уг дуу нь Роллинг Стоунс сэтгүүлээс эрхлэн гаргадаг "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтсан байдаг. Манай сайт уг дууны талаарх нийтлэлийг бичиж байсан ба хэрэв та уг нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

2007 оны эхээр цомгийн хоёр дахь сингл болох "You Know I'm No Good" дуугаа цацсан ба шууд утгаараа өөрийнхөө тухай дуулсан дуу гэгдэж байлаа. 

Харин цомгийн гурав дахь сингл болох цомгийн нэрээр нэрлэгдсэн "Back to Black" дуу нь хожмоо Эми Уайнхаусын нэрийн хуудас болсон дуу нь болсон юм.  

Эцэст нь тус цомгийн дөрөв дэх сингл болох "Tears Dry On Their Own" дууг толилуулж байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл