LIVE: Өнөөдөр манай дөрвөн бүсгүй медалийн төлөө барилдана

Сурталчилгаа
LIVE: Өнөөдөр манай дөрвөн бүсгүй медалийн төлөө барилдана

 

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн эхний өдөр манай таван тамирчин хүч үзсэнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай таван бүсгүй зодоглосноос 57 кг жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Рисако Кавайтай барилдана.

Мөн түүнчлэн 62 кг жинд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ П.Номин-Эрдэнэ, 65 кг жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ З.Болортунгалаг, 72 кг жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Э.Цэвэгмэд нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Харин 53 кг жинд ОУХМ Г.Отгонжаргал Узбекистаны Актенге Кунимжаевад 5:6-гаар дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлэв. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0