Реал Мадрид 11 дэх удаагаа Испанийн супер цомыг өргөлөө

Сурталчилгаа
Реал Мадрид 11 дэх удаагаа Испанийн супер цомыг өргөлөө

 

36 дахь удаагийн Испанийн супер цомын төлөөх тэмцээний финалд Мадридын багууд ширүүхэн өрсөлдлөө. 

Шигшээ тоглолтод Реал Мадрид клуб Валенсиа клубыг 3:1 харьцаагаар хожиж, Атлетико Мадрид клуб Барселонаг 3:2 харьцаагаар хожин финалд шалгарсан. Манай сайт хагас шигшээ тоглолтуудын тоймыг хүргэж байсан ба уг тоглолтуудыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Финалын тоглолт Саудын Арабын Жеддах цэнгэлдэхэд урьд шөнө явагдлаа. Тоглолт хэдийгээр үндсэн цаг болон нэмэлт цаг нийлээд 120 минут гоолгүй өндөрлөсөн ч үзэхэд уйдамгүй тоглолт боллоо.  Реал Мадридаас Федерико Валверде 115 дахь минутад улаан хуудас авч талбайг чөлөөлсөн ч тэрээр тоглолтын турш маш сайн тоглолтыг үзүүлснийг тэмдэглэх хэрэгтэй. Тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдсэн ба Реал Мадридаас Carvajal, Rodrygo, Modric, Ramos нар бүгд гоолдсон бол Атлетико Мадридаас Trippier ганцаараа гоолдож Saul, Partey нар цохилтоо алдсанаар Реал Мадрид клуб 11 дэх удаагаа Испанийн супер цомыг өргөлөө. Мөн түүнчлэн багийн дасгалжуулагч Зидан Реал Мадрид багтай ес дэх удаа цом өргөж буй нь энэ юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0