Испанийн супер цомын төлөө Мадридын багууд тунан үлдлээ

Сурталчилгаа
Испанийн супер цомын төлөө Мадридын багууд тунан үлдлээ

 

Энэ өдрүүдэд 36 дахь удаагийн Испанийн супер цомын төлөөх тэмцээн үргэлжлэн явагдаж байна. 

 

Түүхийг сөхөн үзвэл Испанийн супер цомын тэмцээнд хамгийн олон удаа буюу 13 удаа түрүүлсэн баг бол домогт Барселона клуб. Харин 10 удаагийн түрүү, таван удаагийн аман хүзүүдсэн багаар Реал Мадрид нэрлэгдэж байна. Тэгвэл Супер цомын бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч бол Барселона клубын домогт Месси 14 гоол оруулсан үзүүлэлтээр тэргүүлж байна. 

Хагас шигшээ эхний учраа болох Валенсиа, Реал Мадрид багуудын тоглолтод Кроос, Модрич, Иско нарын гоолоор Реал Мадрид Валенсиаг 3:1 харьцаагаар хожин аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. 

Харин хагас шигшээ нөгөө тоглолт болох Барселона, Атлетико Мадрип клубууд Саудын Арабын Жеддах цэнгэлдэхэд урьд шөнө явагдлаа. Хоёр багийн хувьд ердөө сарын өмнө лигтээ учраа тааран тоглоход Барселона клуб Мессигийн гоолоор хожил байгуулсан. Харин энэ удаад Атлетикогийн хожих ээлж байж таарлаа. Тоглолтын гоолын салхийг Атлетикогоос Коке 46 дахь минутад гоолдсон бол Месси, Грейзманн нар хариуг нь 51, 62 дахь минутад барьсан. Барселона клуб тоглолт дуусахаас 10 минутын өмнө 2:1 харьцаагаар хожиж явсан ч Моратагийн 81 дэх минутад цохисон торгуулийн цохилт тоог тэнцүүлж улмаар 86 дахь минутад Корреагийн гоолоор Атлетико Мадрид шигшээ тоглолтод оролцох тийзээ захиаллаа. 

Энд нэгэн сонирхолтой үзүүлэлт гарсан нь Атлетико Мадрид клуб Барселонаг сүүлийн гурван том тэмцээнд учраа таарах бүрийдээ хожоод байгаа юм. Энэ нь 2014, 2016 оны Аваргуудын лигт, 2020 оны Испанийн супер цомд Атлетико Мадрид хожил байгууллаа. 

Шигшээ тоглолт энэ сарын 13-ны өдөр болох ба Мадридын багуудын ганган тоглолт биднийг хүлээж байна.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0