ВИДЕО: Маргааш манай шилдэг 10 бөх дэвжээнээ гарна

Сурталчилгаа
ВИДЕО: Маргааш манай шилдэг 10 бөх дэвжээнээ гарна

 

Энэ сарын 12-14-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо зохион байгуулагдах мастерс тэмцээнд 67 орны 446 жүдоч оролцох ба манай улсаас олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 13, эмэгтэй 7, нийт 20 жүдоч хүч үзнэ. Манай баг, бүрэлдэхүүний талаарх мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Тэмцээний эхний өдөр буюу маргааш дэлхийн аваргын иж бүрэн медальтай МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй манай шилдэг 10 бөх барилдах хуваарьтай байна. Манай бөхчүүдийн оноолтын тухайд. 

Эмэгтэйчүүдийн -48 кг жин:

Энэ жинд манай хоёр бөх барилдах ба дэлхийн аваргын иж бүрэн медальт, мастерс тэмцээний аварга МУГТ М.Уранцэцэг В хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт дүрмийн дагуу гоц мөргөсөн байна. С хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Наранцэцэг эхний тойрогт олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Цэрновицки Эватай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -52 кг жин:

Энэ жинд мөн манай хоёр бөх барилдах ба В хэсэгт Б.Хорлоодой эхний тойрогт Гвиней-Бисау улсын жүдоч Цезар Такианатай барилдана. Харин D хэсэгт залуучуудын олимпийн мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт БНСУ-ын Пак Да Солтой барилдана. 

 

Эмэгтэйчүүдийн -57 кг жин:

Энэ жинд олимпийн их наадмын мөнгө, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт, Мастерс тэмцээний дөрвөн удаагийн аварга МУГ Д.Сумьяа эхний тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Сара Леониетэй барилдана. 

Эрэгтэйчүүдийн -60 кг жин:

Энэ жинд манай гурван бөх барилдана. А хэсэгт залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд эхний тойрогт Бразилын Такаватаке Эриктэй, В хэсэгт дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин эхний тойрогт Украины Лесиук Артёмтэй, С хэсэгт дэлхийн аваргын алт, хүрэл медальт МУГТ Г.Болдбаатар эхний тойрогт Германы Плафки Моритзтэй тус тус барилдана. 

 

Эрэгтэйчүүдийн -66 кг жин:

Энэ жинд манай хоёр бөх барилдана. В хэсэгт Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Францын Ле Блоуч Килиантай барилдах бол D хэсэгт мастерс тэмцээний аварга Г.Хэрлэн мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Германы Сейдл Себастиантай барилдах оноолттой байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0