Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн буюу жин тус бүрийн шилдэг 32 тамирчин зодоглох Чиндао Мастерс тэмцээн эхлэхэд хоёр хоног үлдлээ.
Энэ сарын 12-14-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо зохион байгуулагдах мастерс тэмцээнд 67 орны 450 оролцох урьдчилсан мэдүүлэг гараад байгаа ба манай улсаас олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 13, эмэгтэй 7, нийт 20 жүдоч хүч үзнэ.
Манай улсын багийн бүрэлдэхүүнд:
Олимпийн медальтан
- Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр /+100 кг/
- Олимпийн мөнгөн медальт Д.Сумьяа /-57 кг/
- Залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам /-52 кг/
Дэлхийн аваргын медальтан:
- Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг /-48 кг/
- Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Г.Болдбаатар /-60 кг/
- Дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай /-81 кг/
- Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин /-60 кг/
- Дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр /-73 кг/
- Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар /-100 кг/
- Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг /-63 кг/
- Залуучуудын дэлхийн аваргын алт, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр /+100 кг/
- Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд /-60 кг/
- Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Наранцэцэг /-48 кг/
olimp delkhiin abarga 6 tamirchin oroltsono geed bichmeer yum daa tegeed ch 1 ni huuhdiin olimp ed nartai zeregtsekh uu
Одоо наад түвшинбаяр чинь үе нь өнгөрсөн ш дээ ямар бурхан биш онигоотой юм аа тэр олимпийн хорооны даргаа хийгээд л явж бай л даа хөгшин бурхи санаанаас цаашгүй
тvвшинбаяр ямар ч байсан найдвар алдахгvй барилдах залуу еереесее жин илvvзалуучуудтай сайн бармлддаг шvvодоо ч монголчууд биднийгээ баурлуулах л байх шvvчм хар л бай
Цогоо яаасан юм бэ
Цогтбаатар , Төмөрхүлэг нар яагаад барилдсангүй вэ ?