2019 оны шилдэг соён гэгээрүүлэгч "Livetv.mn/music" сайт
2019 оны шилдэг соён гэгээрүүлэгч "Livetv.mn/music" сайт
2019 оны шилдэг соён гэгээрүүлэгч "Livetv.mn/music" сайт

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд манай сайт 2019 онд хийж бүтээсэн ажлуудаа үнэлүүлж, шагналын хур буусан өдрүүд байлаа. Тухайлбал, Сэтгүүл зүйн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Ган үзэг-2019” тэргүүн наадмын хамгийн дээд шагнал 2019 шилдэг мэдээллийн сайтаар LIVETV.MN сайт шалгарлаа. Мөн түүнчлэн хөгжмийн мэдээ, мэдээллийн livetv.mn/music дэд сайтыг маань "Монголын Пянз цуглуулагчдын клуб"-ээс 2019 оны "Шилдэг соён гэгээрүүлэгч" хэмээн өргөмжиллөө.

Манай сайт өнгөрч буй нэг жилийн хугацаанд өглөө бүрийг хөгжим сонирхогчдодоо зориулан "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" цувралаараа эхлүүлж, алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан хүргэдэг "Cover дуу", "Таны заавал сонсох 500 цомог" зэрэг цуврал булангуудаараа дамжуулан хөгжим сонирхогчдодоо тусгайлсан мэдээ, мэдээлэл, уран бүтээлчид, уран бүтээлийн түүхтэй нь хамт дэлгэрэнгүй танилцуулж ирлээ.

Ирж буй 2020 ондоо бид мэдээ, мэдээллийнхээ төрлийг нэмэгдүүлэн хөгжмөөр таны амьдралыг хөглөж "соён гэгээрүүлэх" их үйлсээ улам бүр өргөжүүлэн ажиллана.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл