СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-08

LIVETV.MN сайт 2019 оны шилдэг мэдээллийн сайтаар шалгарлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Манай мэдээллийн сайт 2018 оны есдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, үзэгч, уншигч, сонсогч та бүхэндээ цаг үеийн шуурхай мэдээ, мэдээллийг тэнцвэртэй, үнэн бодит, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн хүргэхийн төлөө чин сэтгэлээсээ эрмэлзэн ажилласныг сэтгүүл зүйн салбарын мэргэжилтнүүд, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өндрөөр үнэлж энэхүү шагналыг гардууллаа.

Оны шилдэг мэдээллийн сайтаар шалгаруулсан үндэслэлдээ “Монголын сэтгүүл зүйн цахим орчинд шинэ өнгө төрхийг тодорхойлж, онлайн телевизийг Монгол Улсад анх удаа мэргэжлийн түвшинд хөгжүүлсэн. LIVETV.MN сайт нь 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн платформын хувьд цор ганц гэдгээрээ юуны өмнө онцгойрч байна. Үүний зэрэгцээ эрэн сурвалжлах “Fact check”  нэвтрүүлэг, сэтгүүл зүйн мэргэжлийн түвшиний мэдээ, мэдээллээрээ ялгарч байна” хэмээсэн байв.

LIVETV.MN сайт нь телевиз, сонин, FM радиогийн гурвалсан үйлчилгээг  уншигч, үзэгч, сонсогч та бүхнийхээ эрэлт хэрэгцээ, таашаалд нийцүүлэн хүргэж, эрэн сурвалжлах “Fact check” нэвтрүүлэг, “Халуун сэдэв”, “Цайны цагийн зочин”, "Электорат цаг" ярилцлагын нэвтрүүлэг, “Сөрөг тайлбар”, “Өдөр тутмын сонины тойм”, “LIVE тойм”,  зэрэг тогтмол нэвтрүүлэг, улс оронд болж бүй үйл явдлуудыг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэх, олон улсын чанартай спортын тэмцээн наадмуудыг мэргэжлийн өндөр түвшинд шууд дамжуулан хүргэсээр ирсэн билээ.

Бид бодит баримтад тулгуурласан, үнэн бодит, тэнцвэртэй, улс төрийн аль нэг нам хүчнээс хараат бус мэдээ, мэдээллийг тасралтгүй хүргэж, авлигагүй нийгмийг цогцлоохын төлөө хичээн ажиллах болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.