ВИДЕО: Моллаей Саеидын монгол бөхчүүдтэй таарсан барилдаанууд

Сурталчилгаа
ВИДЕО: Моллаей Саеидын монгол бөхчүүдтэй таарсан барилдаанууд

 

Жүдо бөхийн ертөнцөд өрнөж буй гол дуулиан бол 2018 оны дэлхийн аварга алдарт Моллаей Саеид Иран улсын иргэншлээсээ татгалзаж Монгол улсын иргэн болсон явдал юм. Манай сайт энэ талаар Монгол иргэншилтэй болсон дэлхийн аварга Моллаей Саеидын шилдэг барилдаанууд нийтлэлээр дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.  

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо ч үүнийг нь баталж энэ оны сүүлийн тэмцээн болох Чиндао Мастерс тэмцээнд түүнийг Монгол улсын багийн бүрэлдэхүүнд багтаж буйг зарласан юм. Тэрээр -81кг жинд 5229 оноотойгоор 3-т эрэмбэлэгдэж байгаа бол О.Ууганбаатар 17-д, Н.Дагвасүрэн 27-д тус тус эрэмбэлэгдэж байна. 

Моллаей Саеидын амжилтын товчоон:

2017 онд

  • Дэлхийн аваргын хүрэл медаль
  • Бакугийн их дуулгын мөнгөн медаль 
  • Абу Дабигийн их дуулгын хүрэл медаль
  • Ази тивийн аваргын мөнгөн медаль

2018 онд 

  • Дэлхийн аварга
  • Дюселдорфийн их дуулгын аварга
  • Экатеринбургийн их дуулгын хүрэл медаль
  • Жакарта Азийн наадмын мөнгөн медаль хүртэж байсан байна. 

Тэрээр Иран улсын нэрийн өмнөөс барилдаж байхдаа Монгол бөхчүүдтэй хэд хэдэн удаа учраа тааран барилдаж байсан ба энэ жинд Монгол улсын шигшээ багийн тамирчин О.Ууганбаатартай 2016 оноос хойш гурван удаа учраа таарч барилдахад Моллаей Саеид гурвууланд нь ялаад байгаа юм. 2017 оны Бакугийн их дуулга тэмцээний хагас шигшээд О.Ууганбаатартай хэрхэн барилдсан барилдааны бичлэгийг толилуулж байна. 

Мөн -81кг жингийн манай шилдэг бөхчүүдийн нэг болох Н.Дагвасүрэнтэй 2015 оноос хойш дөрвөн удаа учраа тааран барилдахдаа гурван удаад нь Моллаей Саеид ялсан байдаг. 2017 оны Абу Дабигийн их дуулга тэмцээнд тэд хэрхэн барилдсан барилдааны бичлэгийг толилуулж байна. 

Харин тэрээр 2014 онд Монгол улсад зохион байгуулагдсан Улаанбаатарын гран при тэмцээнд -73кг жинд МУГТ Х.Цагаанбаатар аваргатай барилдан ялагдаж байсан юм. Мөн -73кг жинд Олимп, дэлхийн хүрэл медальт МУГТ С.Ням-Очиртой хоёр удаа учраа тааран ялагдаж байсан түүхтэй. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0