ВИДЕО: Шинэхэн дэлхийн аварга Жадд Трамп Аваргуудын аварга болох зорилготой

Сурталчилгаа
ВИДЕО: Шинэхэн дэлхийн аварга Жадд Трамп Аваргуудын аварга болох зорилготой

 

 

Манай сайт уг тэмцээний тоглолт бүрийг дэлгэрэнгүй тайлбартайгаар хүргэсээр байгаа билээ. 

  • China Open болон Welsh Open тэмцээнүүдэд түрүүлсэн Австралийн Нейл Робертсон болон энэ жил Champions League тэмцээнд түрүүлсэн Английн Мартин Глоуд нарын тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
  • Энэ онд 12 дахь удаагаа снукер биллиардын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга болсон Рийн Эванс болон China Championships тэмцээнд түрүүлэн Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи нарын тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 
  • дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбигийн Ян Бинтао болон Марк Аллентэй тоглосон тоглолтуудыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Өнгөрсөн 12 сарын хугацаанд хамгийн олон тэмцээнд түрүүлсэн тамирчин бол энэ цагийн дэлхийн чансааг тэргүүлж буй шинэхэн дэлхийн аварга Жадд Трамп юм. Тэрээр энэ онд Мастерс, ДАШТ, World Grand Prix, International Championship, World Open, Northern Ireland Open зэрэг зургаан тэмцээнд аварга болоод байгаа юм. Тэрээр урьд шөнө Six-red World Championship тэмцээнд түрүүлж "аваргуудын тулаанд орж" буй Шотланд биллиардчин Стэфэн Магуиртэй эхний тоглолтоо хийлээ. Хоёр тамирчны хувьд 28 дахь удаагаа таарч буй нь энэ бөгөөд Жадд Трамп энэ удаад 4:0 харьцаагаар хожсоноор тэдний хожлын харьцаа 14:14 болж тэнцлээ. 

Жадд Трамп цааш Тайландын снукер биллиардын супер од Тепчаяа Ун Нотой учраа таарлаа. Тепчаяа Ун Ногийн хувьд энэ жил Shoot-Out тэмцээнд түрүүлж аваргуудын тэмцээнд орох урилгаа авсан байдаг. Хоёр тамирчин хэдхэн хоногийн өмнө 2019/2020 оны улирлын тав дахь чансаа олгох "World Open" тэмцээний шигшээ тоглолтод учраа таарч Жадд Трамп 10:5 харьцаагаар илт илүүрхэн хожиж байсан бол энэ удаад мөн л 6:3 харьцаагаар Жадд Трамп илүүрхлээ. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0