ВИДЕО: Марк Селби Аваргуудын эгнээнээс хасагдлаа

Сурталчилгаа
ВИДЕО: Марк Селби Аваргуудын эгнээнээс хасагдлаа

 

 

Шилдэг 16 аваргын тоглолт ширүүхэн явагдаж байна. Манай сайт Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээний тоглолт бүрийг бичлэгээр хүргэж байгаа ба тэмцээний эхний тоглолт болох энэ онд China Open болон Welsh Open тэмцээнүүдэд түрүүлсэн Австралийн Нейл Робертсон болон энэ жил Champions League тэмцээнд түрүүлсэн Английн Мартин Глоуд нарын тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Энэ онд 12 дахь удаагаа снукер биллиардын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга болсон Рийн Эванс болон China Championships тэмцээнд түрүүлэн Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи нарын тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Харин яг одоо хоёр тоглолтыг үзүүлэхээр бэлтгэсэн нь дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбигийн Ян Бинтао болон Марк Аллентэй тоглосон тоглолтууд юм. Марк Селби аваргын хувьд өнгөрсөн 12 сарын хугацаанд нэг тэмцээнд түрүүлсэн нь English Open байлаа. Түүний эхний өрсөлдөгч болох аваргуудын эгнээнд багтсан цорын ганц Хятад тамирчин Ян Бинтао энэ жил Riga Masters тэмцээнд түрүүлэн Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тэд ийнхүү хоёр дахь удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд 2017 онд Welsh Open тэмцээнд Ян Бинтао Марк Селби аваргыг 4:1 харьцаагаар хожин шуугиан тарьж байлаа. Харин энэ удаад Марк Селб 4:0 харьцаагаар түүнийг буулган авлаа. 

Марк Селби аварга цааш Умард Ирландын төлөөлөл болох Марк Аллентай тоглосон юм. Марк Аллен өнгөрсөн оны төгсгөлд Scottish Open тэмцээнд түрүүлж Аваргуудын эгнээнд элссэн ба түүнийг баталж Марк Селбиг 6:2 харьцаагаар буулган авлаа. Тэд өмнө нь нийт  17 удаа учраа таарч Марк Селби аварга нэг хожлоор илүү байсан бол одоо тэдний хожил хожигдлын харьцаа 9:9 болж тэнцлээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0