ВИДЕО ТОЙМ: Н.Анударийн бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
ВИДЕО ТОЙМ: Н.Анударийн бүх барилдааны бичлэг

 

 

Манай сайт чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэнээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг түүвэр хүргэдэг уламжлалтай билээ.  Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Ө.Пүрэвсүрэнгийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Өнөөдөр чөлөөт бөх сонирхогчдодоо зориулан эмэгтэйчүүдийн 53кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударийн бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн толилуулахаар бэлтгэлээ. 

Энэ оны наймдугаар сард Эстон улсын нийслэл Таллин хотноо болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Нандинцэцэгийн Анударь хоёр сарын дараа Будапештын дэвжээнээс 23 хүртэлх насны ДАШТ-ээс 53кг жинд хүрэл медаль хүртлээ. Түүний залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэрхэн барилдсан болон тойм барилдааны бичлэгүүдийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Н.Анударь тэгшитгэлийн барилдаанд залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Польшийн Агата Марта Валерзакыг 10:0-ээр цэвэр ялсан.

1/4 шигшээд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Украины Кристина Бережаг 5:1-ээр ялж хагас шигшээд шалгарсан.

Хагас шигшээд “Будапешт-2018” насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харүна Окүнод 0:4-өөр (Н.Анударь энэ жилийн залуучуудын ДАШТ-ий финалд түүнтэй барилдаж 3:7-гоор дийлдсэн) ялагдсан.

Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Беларусийн Катарина Пискускаяг оноогоор цэвэр (10:0) ялж хүрэл медаль хүртсэн юм. 

Түүний хувьд энэ онд залуучуудын ДАШТ, Азийн АШТ, “Монголиа Опен”, “Байгаль Опен” олон улсын тэмцээнд тус бүр үзүүрлэж томоохон амжилтуудыг үзүүлсээр байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0