ВИДЕО: Ө.Пүрэвсүрэн чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Сурталчилгаа
ВИДЕО: Ө.Пүрэвсүрэн чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

 

 

Эрэгтэйчүүдийн ангилалд 43 орны 215 тамирчин оролцсон ба манай улсаас бүтэн багаараа оролцож дараах амжилтуудыг үзүүллээ. 

  • 74кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж хүрэл медаль хүртлээ.
  • 125кг жинд ОУХМ М.Лхагвагэрэл хүрэл медаль хүртлээ.
  • 57кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар, 86кг жинд ОУХМ Г.Ганхуяг нар медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт оров.

Манай залуучууд 43 орны бөхчүүдээс 70 оноогоор тавдугаар байрт орж айрагдав. Харин нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн ОХУ 145 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, Иран (3 алт+1 мөнгө+2 хүрэл) 139, Азербайжан (1 алт+2 мөнгө+ 2 хүрэл) 111 оноогоор хоёр, гуравдугаар байрт орлоо.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд 32 орны 148 тамирчин оролцсон ба манай улсаас есөн тамирчин (59 кг-д П.Отгонбаяр бэртлийн улмаас яваагүй) зодоглож дараах амжилтыг үзүүллээ.

  • 65кг жинд ОУХМ Ө.Пүрэвсүрэн мөнгөн медаль
  • 53кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь хүрэл медаль хүртэв.

Ийнхүү манай улсын баг тамирчид 23 хүртэлх насны дэлхийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл, нийт дөрвөн медаль хүртлээ. 
Эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийд ноёрхдог Японы бөхчүүд Унгарын нийслэлд 230 оноогоор тасархай тэргүүллээ. Тэд долоон алт, хоёр мөнгө, нэг хүрэл, бүгд медальтай нутаг буцаж байна. Үлдсэн гурван алтыг БНХАУ-ын тамирчид хүртэж (2 алт+2 мөнгө+1 хүрэл) 105 оноогоор хоёр, Украин (+1 мөнгө+3 хүрэл) 103 оноогоор гуравдугаар байрыг эзлэв.

Өнөөдөр чөлөөт бөх сонирхогчдодоо мөнгөн медаль хүртсэн Ө.Пүрэвсүрэнгийн бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. 

23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медальт ОУХМ Ө.Пүрэвсүрэн шөвгийн наймд 2016 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Беларусийн Надья Драгуноваг цэвэр яллаа. 

Хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн Ази тивийн медальт Казахстаны Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялсан. 

Шигшээ барилдаанд Бүх Японы аваргын мөнгө, хүрэл медальтай Мисүзү Ёномотод 0:11-ээр ялагдаж үзүүрлэлээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0