ВИДЕО: Чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-д М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ

Сурталчилгаа
ВИДЕО: Чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-д М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ

 

Чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 29-нд Болгарын нийслэл Софи хотын “Arena Armeec Sport hall” ордонд эхэлсэн билээ.

 

Хөвгүүдийн 25, охидын 13 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор Баянхонгор аймаг, "Женко", "Хасу-Мегастарс" клубийн 10 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Өчигдөр чөлөөт бөх сонирхогчдодоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай хөвгүүд хэрхэн барилдсан барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэсэн билээ. Уг мэдээг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын төрөлд манай улсаас дараах тамирчид өрсөлдсөн юм. 

  • 49кг жинд М.Мөнхгэрэл (Женко)
  • 53кг жинд Б.Хулан (Женко)
  • 61кг жинд Б.Марал (Женко)
  • 69кг жинд Д.Халиун (Хасу-Мегастарс) нар зодоглолоо.

Тэмцээний дөрөв дэх өдөр охидын 49кг жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн болон “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Женко” клубийн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл хүрэл медаль хүртэв. Тэрбээр өнгөрсөн жил Загребт болсон өсвөр үеийн ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол Софид дутуугаа гүйцээж дэлхийн дэвжээнээс медаль зүүлээ. 
М.Мөнхгэрэл тэгшитгэлд Румыний Юраску Патрисиаг цэвэр яллаа.

1/8 шигшээд Украины Амина Пономареваг 5:0-ээр ялсан юм.

 

Шөвгийн наймд Японы Моэ Киёокад 3:4-өөр харамсалтай ялагдсан.

Дагах барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Европын дэд аварга ОХУ-ын Анжелина Первукинаг 5:0-ээр яллаа.

 

Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Шиа Шиаминтай хүндхэн барилдаан хийж 6:6-гаар ялснаар өсвөр үеийн ДАШТий түүхэнд Монголын бөхчүүдийн 16 дахь медалийг эх орондоо авчирч байна. Тэрбээр сар хүрэхгүй хугацааны өмнө нь Азийн аваргад Хятадын бөхөд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан бөгөөд энэ удаа даагаа амжилттай нэхэж, Монголын багийн цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    %р%ү??нгшу:эн"

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0