Чөлөөт бөхийн ДАШТ-д монгол бөхчүүд хэсгээ тэргүүлэн барилдана

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн ДАШТ-д монгол бөхчүүд хэсгээ тэргүүлэн барилдана

 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий үр дүнгээс гадна 2019 оны тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Дан Колов, Сассари, Яшар Догугийн нэрэмжит дэлхийн чансааны оноо олгодог тэмцээнүүдэд цуглуулсан оноогоор нь тамирчдын шинэчилсэн чансааг гаргалаа. 

Шинэчилсэн чансаагаар есдүгээр сард Казахстаны Нур-Султанд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жин, хэсгийг тэргүүлэх бөхчүүдийн нэрс тодроод байна. Чансааны эхний дөрвөн байрт орсон тамирчин дэлхийн аваргын хэсэг тус бүр толгойлон барилдах юм. Тухайлбал:

  • Эрэгтэйчүүдийн 97кг жинд энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Өлзийсайханы Батзул 54 оноогоор гуравдугаарт бичигдлээ. Ингэснээр тэрбээр Казахстанд хэсгээ тэргүүлэн барилдана. Түүний жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Кайл Снайдер (АНУ) 94 оноогоор тэргүүлж, “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ) 80 оноогоор аман хүзүүджээ.
  • 61кг жинд ОУХМ Т.Түвшинтулга 25 оноогоор найм,
  • 65кг жинд ОУХМ Т.Тулга 28 оноогоор долоо,
  • 70кг жинд ОУХМ Б.Бямбадорж 20 оноогоор 12,
  • 79кг жинд гавьяат тамирчин П.Өнөрбат 26 оноогоор 11,
  • 92кг жинд ОУХМ Б.Өлзийсайхан 22 оноогоор 10 дугаар байрт бичигдэж байна.

Харин эмэгтэйчүүдийн хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх чансаанд Монголын 10 эмэгтэй бөх багтлаа.

  • 53кг жинд ОУХМ Э.Сумъяа 22 оноогоор 12, 57кг жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 28 оноогоор 11,
  • 59кг жинд ОУХМ А.Батцэцэг 26 оноогоор ес, ОУХМ Б.Шоовдор 25 оноогоор 10,
  • 62кг жинд ОУХМ Э.Гантуяа 26 оноогоор 11,
  • 65кг жинд ОУХМ З.Болортунгалаг 24 оноогоор ес, ОУХМ Х.Болортуяа 16 оноогоор 17,
  • 68кг жинд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 44 оноогоор дөрөв,
  • 72кг жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа 48 оноогоор гурав,
  • 76кг жинд ОУХМ Г.Наранчимэг 14 оноогоор 18 дугаар байрт тус тус бичигджээ. Эднээс 68кг жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” их наадам болон Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг жиндээ дөрөвдүгээр байрт бичигдсэнээр Нур-Султаны ДАШТ-д хэсгээ тэргүүлэн барилдана. Харин 72кг жинд чансааны гуравдугаарт эрэмбэлэгдсэн ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа энэ жилийн улсын аваргад олимпийн буюу 68кг жинд барилдсан ч түрүүлээгүй учир ДАШТ-ийг өнжихөөр болсон билээ. Түүний оронд дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж буй Египетийн бөх Самар Ибрахим Хамза хэсэг тэргүүлэн барилдах боломжтой.

Чөлөөт бөх сонирхогчдодоо 2019 оны ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний шилдэг барилдаануудын түүвэр бичлэгийг толилуулж байна.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Naran

    Монголын баг тамирчдад амжилт хүсэе! Та бүхэн энэ нийгмийн урам зориг, хөдөлгөгч хүчний нэг юм шүү

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0