"Таны заавал сонсох 500 цомог" №326 The Cure, ‘Disintegration’
"Таны заавал сонсох 500 цомог" №326 The Cure, ‘Disintegration’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Cure, ‘Disintegration’

Гарсан он: 1989 он
Төрөл: Готик рок, Нью вейв
Үргэлжлэх хугацаа: 71:47
Лэбэл: Fiction

Английн алдарт "The Cure" хамтлаг болон тэдний 1979 онд гаргасан "Boys Don't Cry" цомгийн талаар манай сайт өмнө нь танилцуулж байсан билээ. Тус нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Харин өнөөдөр "The Cure" хамтлагийн студийн найм дахь "Disintegration" цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. "Disintegration" цомог нь "The Cure" хамтлагийн оргил цомог гэж тодорхойлж болно. Тэдний урьд өмнө гаргасан цомгууд "Disintegration" цомог шиг өндөр борлуулалттай байж чадаагүй юм.  

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол "The Cure" хамтлагийн нэрийн хуудас болсон дуунуудын нэг болох алдарт "Lullaby". "Lullaby" дууг "Disintegration" цомгийн эхний синглээр сонгон авсан нь тун зөв шийдвэр байсан гэдгийг хамтлагийнхан хожмоо дурсан ярьсан байдаг. Гэхдээ зөвхөн Англид эхний синглээрээ цацсан бол Америкт "Lullaby"-ийн оронд "Fascination Street" дууг цомгийн эхний синглээр цацсан байдаг. 

"Disintegration" цомгийн бас нэгэн супер хит дуу бол яах аргагүй "Lovesong".  

‘Disintegration’

1. "Plainsong" 5:12
2. "Pictures of You" 7:24
3. "Closedown" 4:16
4. "Lovesong" 3:29
5. "Last Dance" 4:42
6. "Lullaby" 4:08
7. "Fascination Street" 5:16
8. "Prayers for Rain" 6:05
9. "The Same Deep Water as You" 9:19
10. "Disintegration" 8:18
11. "Homesick" 7:06
12. "Untitled" 6:30 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл