"Таны заавал сонсох 500 цомог" №438 The Cure, ‘Boys Don’t Cry’
"Таны заавал сонсох 500 цомог" №438 The Cure, ‘Boys Don’t Cry’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Cure, ‘Boys Don’t Cry’

Гарсан он: 1980 он
Төрөл: Пост панк
Үргэлжлэх хугацаа:34:09
Лэбэл: Fiction

Английн алдарт "The Cure" хамтлаг нь 1976 онд байгуулагдсан цагаасаа хойш готик рок, дарк вэйв, альтернатив рок, Ню вэйв, Пост Панк урсгалаар тоглож иржээ. Өнөөдөр та бүхэнд танилцуулж буй 1979 онд гаргасан "Boys Don't Cry" цомог, дуугаараа пост-панк, ню вэйв, панк рок урсгалын давлагааг хүчтэй өрнүүлж чадсан хэмээн хөгжим судлаачид дүгнэдэг байна. "The Cure" хамтлагийн "Just Like Heaven" дуу нь манай сайтын цувралаар толилуулж байсан "Бүх цаг үеийн шилдэг 500 жагсаалт"-д багтаж байсан ба тус нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

Өнөөдөр таньд танилцуулах гэж буй ‘Boys Don’t Cry’ цомог нь "The Cure" хамтлагийн 1979 онд гаргасан анхны "Three Imaginary Boys" цомогт орсон болон өмнө нь хийж байсан уран бүтээлүүдийн цуглуулга цомог юм. Өөрөөр хэлбэл тус цомог нь "The Cure" хамтлагийн албан ёсны студийн цомгоор тооцогддоггүй ч сонсогчдын таашаалд нийцсэн, чанартай цомог болж чадсан юм. Үүний нэг тод илрэл нь "Таны заавал сонсох 500 цомог"-ийн нэгээр нэрлэгдэж буй явдал билээ. 

‘Boys Don’t Cry’ цомогт орсон 15 дууны долоон дуу нь өмнөх "Three Imaginary Boys" цомогт багтсан дуунаас бүрдсэн байна. 

Цомгийн нэрээр нэрлэгдсэн ‘Boys Don’t Cry’ нь супер хит дуу нь бөгөөд маш олон хамтлаг дуучид уг дууг ковер хийн дуулсан байдаг. Харин цомгийн бас нэгэн хит дуу болох "Killing an Arab" дуу нь хэдийгээр анхны "Three Imaginary Boys" цомог гарахаас өмнө бичигдсэн байсан уг цомогт багтаж чадаагүй байсан юм.

‘Boys Don’t Cry’ цомгийг танилцуулж байгаа тохиолдолд Jumping Someone Else's Train дууг дурьдалгүй өнгөрч болохгүй.  

 ‘Boys Don’t Cry’

А тал:
1. "Boys Don't Cry" 2:37
2. "Plastic Passion" 2:15
3. "10:15 Saturday Night" 3:40
4. "Accuracy" 2:16
5. "Object" 3:03
6. "Jumping Someone Else's Train" 2:58
7. "Subway Song" 1:54
В тал:
1. "Killing an Arab" 2:22
2. "Fire in Cairo" 3:21
3. "Another Day" 3:43
4. "Grinding Halt" 2:49
5. "World War" 2:36
6. "Three Imaginary Boys"

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл