Снукер биллиардын багийн дэлхийн цомын тэмцээн БНХАУ-ын Вуши хотноо явагдаж байна. Уг тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Одоогоор хэсгийн тоглолтууд явагдаж байгаа ба С хэсгийг итгэл төгс тэргүүлж буй Шотландын баг болон Израилийн багийн тоглолтыг толилуулж байна.
Шотландын багт дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс болон дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж буй Стефен Магуэр нар байгаа юм. Гурван тоглолтын дараах байдлаар Шотландын баг гурван тоглолтын тус бүр таван өргөөс нийт 13 хожил байгуулж хоёр өрөгт хожигдсон үзүүлэлтээр хэсгээ тэргүүлж байна. Харин Израилийн багийн хувьд таван хожил, 10 хожигдолтойгоор хэсгийн гуравт жагсаж байна.
Израилийн багийн тамирчин Эдэн Шарав Шотланд гаралтай хэдий ч өнгөрсөн жилээс Израилийн нэрийн өмнөөс тоглож байгаа юм. Тэрээр дэлхийн чансааны 67-д эрэмбэлэгдэж байна. Харин нөгөө тоглогч болох Шачар Рубергийн хувьд харьцангуй залуу тоглогч юм.