Хөлбөмбөгийн 46 дахь удаагийн "Копа Америка 2019" тэмцээн Бразил улсад зохиогдож байна. "Копа Америка" тэмцээний түүх болон мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Нийт улсын 12 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа ба урилгаар Япон болон Катарын багууд оролцож байгаа юм. Урьд шөнө А хэсгийн дараах тоглолтууд боллоо.
- Боливи 1:3 Перу
- Бразил 0:0 Венесуэл
Эдгээр тоглолтуудаас Боливи болон Перугийн шигшээ багуудын тоглолтыг онцлон толилуулж байна. Перугийн шигшээ багийн хувьд "Копа Америка" тэмцээнд 1939, 1975 онуудад түрүүлж байсан бол Боливийн шигшээ багийн хувьд 1963 онд нэг удаа түрүүлж байсан юм.
Энэ удаагийн тоглолтын салхийг Боливийн шигшээ багийн Матинс 28 дахь минутад торгуулийн цохилтоор гоолдсон бол Перугийн шигшээ багаас хариу гоолуудыг ээлж дараалан оруулсан байна.
- 45 дахь минутад Гуэрреро
- 55 дахь минутад Фарфан
- 90+6 дахь минутад Флорес нар тус тус гоолдсон байна.