"FIFA U-20 World Cup" 20 хүртэлх насны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсад зохион байгуулагдаж дууслаа.
Энэ удаагийн ДАШТ эхнээсээ маш сонирхолтой өрнөсөн ба хэний ч таамаглаагүй багууд тун сайн тоглолтуудыг үзүүлж харин эсрэгээрээ дээгүүр тоглох таамагт байсан багууд харьцангуй муу үр дүнг үзүүлж байлаа. Тухайлбал U20 насны ангилалд дэлхийн зургаан удаагийн аварга баг болох Аргентинчууд шөвгийн 16-д хэний ч төсөөлөөгүй Мали улсын багт хожигдон тэмцээнийг эрт дуусгасан юм.
Финалын тоглолтод өмнө нь хэзээ ч финалд тоглож үзээгүй хоёр улс болох Украйн болон БНСУ-ын багууд тунан үлдсэн байна. Тоглолтын гоолын салхийг К И Лий тав дахь минутад торгуулийн цохилтоор гоолдсон бол Украйны шигшээ багийн 11 дугаартай С.Владислав 34, 53 дахь минутад дабль хийсэн нь багаа ялалтад хүргэсэн гэхэд болно. Мөн түүнчлэн тоглолтын төгсгөлд Украйны Х.Цитайшвили гоолдон 3:1 харьцаагаар Украйны залуучууд БНСУ-ын багийг хожин 22 дахь удаагийн U20 насны ДАШТ-д түүхэндээ анх удаа түрүүллээ.