"FIFA U-20 World Cup" 20 хүртэлх насны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсад зохион байгуулагдаж байна.
Одоогийн байдлаар шөвгийн найман баг тодроод байгаа ба шөвгийн 16-д хэд хэдэн сонирхолтой тоглолтууд явагдлаа.
Тухайлбал 20 хүртэлх насны хөлбөмбөгийн ДАШТ-ний зургаан удаагийн аварга Аргентинчууд африк тивийн төлөөлөл болох Мали улсын багт хожигдон тэмцээнээ дуусгалаа. Тэд тоглолтын үндсэн цагт 1:1 харьцаагаар тэнцэн нэмэлт цагт 2:2 болж дахин тэнцсэн тул торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяа шийдэгдсэн юм.
Тоглолтын гоолын салхийг Аргентиний Адолфо Гайч 49 дэх минутад нээсэн хэдий ч Маличууд хариуг нь 67 дахь минутад барьлаа. 90+1 дэх минутад Маличуудын гоолын эзэн А.Диабигийн биед ойсон бөмбөг хаалганд орлоо. Харин 120+1 дэх минутад Боубакар Конте гоолдсоноор торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэх хэрэгтэй болсон юм.
Торгуулийн цохилтын үр дүн Маличуудын давамгайллаар буюу 5:4 харьцаагаар Маличууд шөвгийн 8-д шалгарч харин Аргентинчууд гэртээ харих боллоо.
Дашрамд сонирхуулахад Мали улсын хувьд 20 хүртэлх насны хөлбөмбөгийн ДАШТ-д 1989 оноос оролцож эхэлсэн ба 199, 2015 онуудад хүрэл медаль хүртэж байсан юм. Тэд өмнөх ДАШТ-д оролцож чадаагүй юм. Маличуудыг шөвгийн 8-д Италичууд хүлээж байна.