Ойрын өдрүүдэд хөлбөмбөгийн ертөнц гайхамшгаар дүүрэн байна. Хэний ч төсөөлөөгүй, итгэмгүй гайхалтай тоглолтууд явагдсаар байгаа.
Өнөөдөр 2018-2019 оны улирлын Английн Премьер лигийн аварга баг албан ёсоор тодрох өдөр. Дахин шинэ "Гайхамшиг болчихгүй" л бол Манчестер Сити клуб аварга цолоо хамгаалах боломж өндөр байна.
Уламжлал ёсоор сүүлчийн 38 дахь тойрогт 20 багийн 10 тоглолт зэрэг явагдана.
Эдгээр тоглолтуудаас хамгийн чухал тоглолтууд нь мэдээж Брайтон - Манчестер Сити, Ливерпүүл - Волвес клубуудын тоглолт байна. Хүснэгтийг тэргүүлэгчээс ердөө нэг оноо дутуу яваа Ливерпүүл клубт боломж бий юу гэвэл мэдээж бий. Гэхдээ тун бага. Ливерпүүл 29 жилийн дараа аваргын цомыг өргөх боломжийг хамгийн ихээр хүсч байгаа нь мэдээж. Тэд Манчестерс Сити клубтэй тоглох Брайтоныг хожоосой хэмээн зальбирч буй биз. Гэвч Брайтон түүхэндээ Манчестер Сити клубыг хожиж үзээгүй. Ливерпүүл өнөөдрийн учраадаа 2011 оноос хойш хожигдож үзээгүй нийт есөн удаа тоглосноос хоёр удаа тэнцэж зургаан удаа хожоод байгаа юм.
Үнэнч хөгжөөн дэмжигчдээ зүрхээ чангал тун удахгүй тоглолт эхэллээ.