Английн Премьер лигийн хүснэгтэд багагүй өөрчлөлт орлоо. 37 дахь тойргын тоглолтуудын дараах байдлаар Ливерпүүл клуб дахин хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол Челси клуб дөрөвдүгээр байраас гуравдугаар байрт дэвшсэн байна.
Челси 3:0 Ватфорд
Хүснэгтийн топ дөрвөн багийн төлөөх өрсөлдөөн сүүлийн тойргуудад тун ширүүхэн явагдаж байгаа ба Челси клубын хувьд өөрийн боломжуудаа ашиглан аваргуудын лигийн эрхээ улам бүр баталгаажуулах үүрэгтэйгээр энэ тоглолтод оролцсон юм. Хэрэв хожил байгуулбал хүснэгтийн гуравдугаар байр руу ахих боломжоо тэд алдсангүй. Талбай дээрээ Ватфордыг 3:0 харьцаагаар бут ниргэлээ. Хоёр багийн хувьд хоорондоо 12 удаа учраа тааран тоглохдоо хоёр удаа тэнцэж найман удаад нь Челси хожоод байна.
Гоолын салхийг Рубин Лофтус Чийк 48 дахь минутад ганган гоолдож хагалсан бол энэ гоолоос ердөө гурван минутын дараа Девид Луис гоолдлоо. Энэхүү хоёр гоол ороход Эдэн Азарын ганган дамжуулалт чухал үүрэгтэй байсныг дурдах хэрэгтэй. Харин тоглолтын 75 дахь минутад Педрогийн дамжуулалтаар Гонзала Игуайн гоолдож тоглолтын эцсийн цэгийг хатгах нь тэр.
Челси болон Ватфордын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү.