Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 6-ны өдрүүдэд Англи улсын Шеффилд хотноо зохион байгуулагдаж байна. Яг одоо хагас шигшээ тоглолтууд явагдаж байгаа ба шөвгийн дөрөвт дараах тамирчид тунан үлдээд байгаа юм.
- Жон Хиггинс (1998, 2007, 2009, 2011) дэлхийн дөрвөн удаагийн аварга
- Жадд Трамп. Дэлхийн чансааны долоо, 2011 оны дэлхийн аваргын аман хүзүү
- Дэвид Гилберт. Дэлхийн чансааны 16
- Гары Вилсон. Дэлхийн чансааны 32
Урьд шөнө болсон тоглолтуудын үр дүн:
Энэ жил дэлхийн аварга болох зорилго тавьсан Жадд Трамп болон дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбиг хоёрдугаар тойрогт хожиж шуугиан тарьсан Гары Вилсан нар тун тэнцүүхэн тоглолтыг үзүүллээ. Уг тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна.