БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 20-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ISSF World cup Rifle/Pistol буюу буудлагын спортын дэлхийн цомын тэмцээнээс ОУХМ Э.Даваахүү "Токио-2020" олимпын их наадамд оролцох эрхээ авлаа. Тэрээр хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 177.9 оноогоор тавдугаар байранд шалгарч Олимпын наадмын эрхээ авлаa.
ОУХМ Э.Даваахүүгийн авч буй олимпын наадамд оролцох эрх нь Монголын Буудлага спортын эрэгтэй тамирчдын хувьд анхны эрх нь ба булган сүүлтэй байж олон тамирчид дараа дараачийн цуврал тэмцээнээс эрхээ авах эхлэл байх биз ээ.
ОУХМ Э. Даваахүү эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд хэрхэн буудсан бичлэгийг бүрэн эхээр толилуулж байна.