Маш өндөр шагналын сантай снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Англи улсын Шеффилд хотноо ид өрсөлдөөнтэй явагдаж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх магадлалтай тамирчдын тоонд нэр нь дээгүүр бичигдэж байсан Жадд Трамп эхний тойрогт Тайландын тамирчин Тепчаяа Ан Нод хожигдож явна. Одоогийн харьцаа 3:6 байгаа ч Жадд Трамп төгс эргэн ирэлтийг хийнэ хэмээн түүний фенүүд хүлээж байгаа нь лавтай.
Одоогийн байдлаар дараах 10 тамирчин хоёрдугаар шатанд шалгарч үлдээд байна.
- Дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Марк Селби
- Дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Марк Виллиамс
- Дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй Нейл Робертсон
- Дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй Жон Хиггинс
- Дэлхийн чансааны 32-т эрэмбэлэгдэж буй Гары Вилсон
- Дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж буй Дин Жунхуй
- Дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж буй Шон Мөрфи
- Дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгдэж буй Стефэн Магуэр
- Дэлхийн чансааны 12-т эрэмбэлэгдэж буй Стуарт Бингхам
- Жеймс Кахил нар шалгараад байна.
Өнөөдрийн тоглолтын хуваарь:
Энэ хоёр тоглогчийн эхний тоглолтын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.