Маш өндөр шагналын сантай снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Англи улсын Шеффилд хотноо ид өрсөлдөөнтэй явагдаж байна. Тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх энэ удаагийн дэлхийн аваргад дэлхийн шилдэг 32 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр эхний тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби БНХАУ-ын залуу тамирчинтай тоглон тун сонирхолтой үр дүнг үзүүллээ. Эхний тоглолтуудад Марк Селби дараалан хожигдож одоогийн байдлаар хожлын харьцаа "Марк Селби 3:5 Зао Шинтон" болоод байна.
Яг одоо энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдаас хамгийн өндөр үзүүлэлттэй тамирчин болох дэлхийн таван удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж буй домогт Ронни О Сулливан Английн залуу тамирчин Жеймс Кахилтай тоглож байна. Урьд өмнө нь энэ хоёр тамирчин гурван удаа учраа тааран тоглоход Ронни аварга гурав дараалан хожоод байгаа юм.