Маш өндөр шагналын сантай снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Англи улсын Шеффилд хотноо ид өрсөлдөөнтэй явагдаж байна. Тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх энэ удаагийн дэлхийн аваргад дэлхийн шилдэг 32 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Одоогийн байдлаар дараах тамирчид хоёрдугаар шатанд шалгарч үлдээд байна.
- Дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Марк Виллиамс
- Дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй Нейл Робертсон
- Дэлхийн чансааны 32-т эрэмбэлэгдэж буй Гары Вилсон
- Дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж буй Дин Жунхуй
- Дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгдэж буй Стефэн Магуэр нар шалгараад байна.
Өнөөдрийн хуваарь:
Яг одоо дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби БНХАУ-ын тамирчин Зао Шинтонтой тоглож байна.