Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Англи улсын Шеффилд хотноо аалбан ёсоор эхэллээ. Тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх энэ удаагийн дэлхийн аваргад дэлхийн шилдэг 32 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Снукер биллиардын ДАШТ-ний оролцогчдын талаарх мэдээлэл болон оноолтыг энд дарж үзнэ үү.
Яг одоо 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон (дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй) дэлхийн чансааны 52-т эрэмбэлэгдэж буй Майкл Георгиотой тоглож байна.