Тоттенхам Топ дөрвөөс буухгүй байх боломжтой

Сурталчилгаа
Тоттенхам Топ дөрвөөс буухгүй байх боломжтой

 

Английн премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгч топ гурван баг бүгд ээлжит учраануудаа хожиж хүснэгтэд эзлэх байраа ахиуллаа. Манай сайт уг тоглолтуудыг бүгдийг нь цувралаар тоймлон хүргэж байгаа ба Манчестер Сити болон Кардифф клубуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд, Челси болон Брайтон клубуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Тоттенхам 2:0 Кристал Палас

Тоттенхам клуб 32 дахь тойргийн тоглолтоо ялалт байгуулж хүснэгтийн гуравдугаар байрт орж ирлээ. Тэд 64 оноотой байгаа бол тэдний ард бичигдэж буй Арсенал клуб тэднээс ердөө нэг оноо дутуу буюу 63 оноотой явж байна. Гэвч Арсенал клуб нэг тоглолт дутуу буюу 32 дахь тойргийн тоглолтоо энэ бүтэн сайн өдөр Эвэртон клубтэй тоглоно. Хэрэв Арсенал хожвол Тоттенхам болон Арсенал клубуудын хүснэгтэд эзлэх байрлал солигдох юм. Харин Тоттенхамын хувьд хүснэгтийн топ дөрвөөс буух эрсдэл харьцангуй бага юм. Учир нь тэдний ээлжит учраануудыг харвал Манчестер Ситигээс бусад нь сул багууд байгаа гэж хэлж болно. 

Тоттенхам клуб Кристал Палас клубуудын тоглолтын эхний үе хаалга "хуурай" өнгөрсөн бол 55 дахь минутад Солонгос тоглогч Сон Хён Мин тоглолтын анхны гоолыг хийсэн бол 80 дахь минутад Кристиан Эриксэн хожлын гоолыг орууллаа. Сон Хён Мины хувьд Тоттенхам клубын төлөө 42 дахь гоолоо орууллаа. 

Тоттенхам болон Кристал Палас клубуудын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0