Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох бол манай улсаас МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 15 хашир туршлагатай болон шинэ залуу тамирчид оролцож байгаа юм. Монголын баг тамирчдын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр манайхаас долоон бөх барилдаж МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Болдбаатар, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 21:00 цагт явагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг хагас шигшээ хүртэл өрсөлдөгчдөө цэвэр ялсаар хагас шигшээд Францын Милани Клементтэй барилдсан барилдаан шүүлтийн том маргааныг дагуулаад байна. Уг барилдаанд манай бөхийг хэт ойрхон давтамжтайгаар дараалан торгож торгуулиар хаслаа. 2017 онд Урнаа гавьяат Милани Клементтэй дэлхийн аваргын хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялж байсан удаатай.
Шүүлтийн маргаантай М.Уранцэцэг Францын Милани Клементтэй барилдсан барилдаанын бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
зүгээр дээрэлхээд, дээрэмдээд авцан бна шд
IJF arai l ymaa duugui bh tusam ulam davraad bh ym za yahav dee dahiad zunduu temtseen olymp delhii temtseend hariugaa avna gej bodsoor zalhlaa
IJF arai l ymaa duugui bh tusam ulam davraad bh ym za yahav dee dahiad zunduu temtseen olymp delhii temtseend hariugaa avna gej bodsoor zalhlaa