Ойрын өдрүүдэд европын хөлбөмөгийн лигүүдэд тэргүүлэгчдийн тулаан ширүүхэн өрнөж байна. Францын лиг 1-д ПСЖ баг хол тасархай тэргүүлсээр байна. Тэд хүснэгтэд 77 оноотойгоор тэргүүлж байгаа бол тэдний ард эрэмбэлэгдэж буй Лоск клуб 57 оноотой байгаа нь ПСЖ клуб даруй 20 оноогоор тасраад байна.
Францын лигт ПСЖ багийн мэргэн буучид гоолынхоо тоогоор тэргүүлж байна. Мэргэн буучдыг Килайн Мбаппе 26 гоол оруулснаар тэргүүлж байгаа бол удаах байранд мөн багийн Эдисон Кавани 17 гоолтойгоор явж байна. Дөрөвдүгээр байранд мөн ПСЖ багийн Неймар 13 гоолтойгоор эрэмбэлэгдэж байгаа нь ПСЖ багийн энэ улирлын өнгийг илтгэж буй хэрэг бизээ.
Өнгөрсөн амралтын өдөр ПСЖ клуб хүснэгтийн 4-т эрэмбэлэгдэж буй Олимпик де Марселл клубтэй тоглож 3:1-ээр ПСЖ клуб ээлжит хожлоо авлаа. Энэ тоглолтод Мбаппе нэгдүгээр үеийн төгсгөлд нэг гоол хийсэн бол Ди Мариа дабл хийж багтаа ээлжит нэгэн хожлыг авч ирсэн байна. Олимпик дэ Марселл клубээс нэр төрийн ганц гоолыг Валере Жермейн хийсэн юм. Энэ тоглолт маш олон хуудастай тоглолт болсон ба долоон шар хуудас, нэг улаан хуудастай тоглолт болсон юм.
ПСЖ болон Олимпик де Марселл клубуудын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.