Англи улсын Престон хотноо снукер биллиардын мэргэжлийн тоглогчдын чансаа өндөртэй 2019 Coral Players Championship тэмцээн маш өрсөлдөөнтэй явагдаж дууслаа. Энэ жилийн тэмцээнд шилдэг 16 тамирчин өрсөлдсөнөөс түрүү жилийн аварга Ронни О Сулливан финалд дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй Австралийн Нейл Робертсонтой тунан үлдээд байсан юм. Ронни О Сулливан тоглолтын эхнээс итгэл төгс тоглолтыг үзүүлж 10:4 хожлын харьцаагаар Нейл Робертсоныг хожиж 2019 Coral Players Championship тэмцээнд түрүүллээ. Тэрээр зөвхөн түрүүлээд зогсохгүй карьерийнхээ 1000 дахь 100-аас дээш оноог авч чадлаа.
100-аас дээш оноог 1000 дахь удаагаа авсан амжилтаар Ронни О Сулливан жагсаалтыг тэргүүлж буй бол түүний ард 750 удаа 100-аас дээш оноо авсан амжилтаар Стифен Хенри жагсаж байгаа юм. Ронни 1000 дахь удаагаа 100-аас дээш оноог шийдвэрлэх хожлын тоглолт дээрээ авсан ба 100 дахь оноог солгой гараараа цохиж үзэгчдийг хөгжөөлөө.
Ронни О Сулливан - Нейл Робертсон нарын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.