Английн премиер лигийн хүснэгтийн 4-т эрэмбэлэгдэж буй Арсенал клуб урд шөнө Боурнмоуф клубтэй тоглож 5:1 харьцаагаар бут ниргэв. Ингэснээр "Их буучид" лигтээ сүүлийн гурван тоглолт дараалан хожсон амжилттай явна. Харин эсрэгээрээ Боурнмоуф клуб Челсиг 4:0-оор хожсоноосоо хойш хожил аваагүй цувралаа үргэлжлүүлж байна.
Тоглолт эхлээд ердөө дөрвөн минутын дотор Озел тоглолтын салхийг хагалан гоол оруулсан бол 27 дахь минутад мөн л Озил Хенрих Мхитарянд гоолын дамжуулалтыг өгч 2:0 харьцаагаар их буучид итгэл төгс тэргүүллийг авч ирэх нь тэр. Гэвч сүүлийн гоолоос ердөө 3 минутын дараа Боурнмоуф клубын Лус Моуссет хариуг нь барьж 2:1 болгосон ч энэ гоол тэдний эхний бөгөөд сүүлийн гоол нь байсан юм. Харин их буучид үнэндээ гоолоор ширүүхэн галлаж тоглолт 5:1 харьцаагаар өндөрлөлөө.
Арсенал - Боурнмоуф багуудын тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.