Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн гурван өдрийн турш тун өрсөлдөндөөнтэй барилдаануудаар дүүрэн байлаа.
Хоёр өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар зургаадугаар байранд эрэмбэлэгдэж байна.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Өнөөдөр их дуулга тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдаж манайхнаас эрэгтэйчүүдийн +100кг жинг тэргүүлсэн барилдсан “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальтай Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Тэрээр өнөөдөр дараах барилдаануудыг хийжээ.
- А хэсэгт жингээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн.
- Хоёрдугаар тойрогт Австри улсын жүдоч Даниел Аллерсторфертэй барилдан илт илүүрхэн цэвэр ялсан юм. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
- Гуравдугаар тойрогт Бразил улсын жүдоч Иносесио Жонастай барилдан цэвэр ялсан.
- "А" хэсгийн аваргын төлөө Риогийн олимпийн их наадмын мөнгөн медаль, өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт Харасава Хисёшитэй барилдан ялагдаж дагах барилдаан хийхээр болсон юм.
- Дагах барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Жоханнес Фрейг цэвэр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн төлөө Японы Огава Юсейтэй барилдах юм. Огава Юсейгийн хувьд 2017 оны Токиогийн их дуулга тэмцээнд түрүүлж байсан өсөж яваа шилдэг залуу тамирчин юм.
Медалийн төлөөх барилдаануудыг шууд үзэх: