Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Монгол улсаас өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа жингийнхээ С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн юм. Харин хоёрдугаар тойрогт Австрийн Филмосер Сабринатай барилдан цэвэр ялсан.
Харин одоо гуравдугаар тойрогт БНХАУ-ын Лу Тонжуантай барилдахаар нэгдүгээр дэвжээнээ гарч ирлээ. Өмнө нь хятадын бөхийг Д.Сумъяа аварга дөрвөн удаа ялж байсан түүхтэй.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.
маш сайн байна амжилт хүсэе