52кг жингийн бүсгүйчүүд маань ээлж дараалан ялсаар гарч ирлээ
52кг жингийн бүсгүйчүүд маань ээлж дараалан ялсаар гарч ирлээ

Сурталчилгаа
52кг жингийн бүсгүйчүүд маань ээлж дараалан ялсаар гарч ирлээ

 

Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм.

Эмэгтэйчүүдийн -52кг жинд манайхаас хоёр бөх барилдаж байгаа ба “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Хорлоодой нар хоёулаа эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт хоёулаа өрсөлдөгчдөө цэвэр яллаа. 

Яг одоо гуравдугаар дэвжээн дээр гуравдугаар тойрогт Л.Сосорбарам Туркын Коркмаз Ирэмтэй барилдана. Турк жүдочийн хувьд 1466 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 29-т эрэмбэлэгдэж байна. 

Харин дээрх барилдаантай залгуулаад Б.Хорлоодой Италийн Гуйфрида Одеттатай мөн гуравдугаар дэвжээн дээр барилдана. Итали жүдочийн хувьд 2345 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдэж байна. Өнгөрсөн жил Хаагийн гран при тэмцээнд хоорондоо таарч барилдахад манай Хорлоодой ялагдсан юм. Энэ удаад хариугаа авч ялахыг хүсэн ерөөж байна. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0