Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Монгол улсаас өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй шилдэг таван жүдоч барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд манайхаас хоёр бөх барилдаж байгаа ба “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Хорлоодой нар хоёулаа эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт хоёулаа өрсөлдөгчдөө цэвэр яллаа. Л.Сосорбарам Хонг Конгын жүдоч Цуй Шук Киг өчилтөөр цэвэр ялсан барилдааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.
Yaaj biclegvvdig ni vzej ve