Итали улсын Ром хотноо эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн өчигдөр хөнгөн жингийн барилдаануудаар эхэллээ. Энэхүү тэмцээнд 51 орны 307 тамирчин оролцож байгаа бол манайхаас энэ жилийн улсын аварга болсон долоон жүдочид оролцож байгаа юм. Өчигдөр -60 кг жинд энэ оны улсын аварга “Алдар” спорт хорооны тамирчин Энхтайваны Ариунболд шагналт тавдугаар байранд орсон билээ.
+100кг жинд улсын аварга Одхүүгийн Цэцэнцэнгэл эхний тойрогт Израйлын Ита Наортой барилдан цэвэр ялсан билээ. Хоёрдугаар тойрогт Испанийн Челару Григорастай барилдах гэж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та аливаа барилдааны шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.