Дөнгөж сая жүдо бөхийн "Парисын их дуулга" тэмцээний сугалаа явагдаж дууслаа. Уг тэмцээнд Монголоос 21 шилдэг жүдоч оролцож байгаа ба эмэгтэйчүүдийн -48 жингийн дэлхийн шилдэг бөх МУГТ М.Уранцэцэг жин өгсөж -52кг жинд барилдахаар болсон нь жүдо сонирхогчдын анхаарлыг маш ихээр татаад байна. Оноолтоос харвал МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Тайландын Варасиха Качакорнтой учраа тааран барилдахаар байна. Хэрэв Тайландын тамирчинг ялвал Азербейжан улсын нэрийн өмнөөс барилдаж буй П.Буянхишиг болон Испанийн Перез Боксын ялсантай нь барилдах юм.
Энэ жинд хүч үзэх Монголын бас нэгэн жүдоч болох “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга Лхагвасүрэнгийн Сосорбарам А хэсгийн эхний тойрогт Хонг Конгийн Цуй Шук Китэй барилдахаар оноолт таарчээ. Энэ хоёр бөхийн хэн ялсныг дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Цунода Нацуми хүлээж байна.
Тэмцээний хуваарийг энд дарж үзнэ үү.
Парисын их дуулга тэмцээний сугалааны видео бичлэгийг хүргэж байна.