Жүдо бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн энэ оны эхний их дуулга тэмцээн болох "Парисын их дуулга" тэмцээн маргааш албан ёсоор Франц улсын Парис хотноо эхлэх гэж байна. Парисын их дуулга тэмцээн 14,500 хүний суудал бүхий Accord Hotels Arena-д болох ба хоёр өдрийн турш дөрвөн дэвжээн зэрэг барилдаанууд явагдах юм.
Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/
2 сарын 8 өдөр
21:00 цагаас сугалаа явагдана.
2 сарын 9 өдөр
17:00 цагаас эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг жингийн урьдчилсан барилдаанууд явагдана. /дөрвөн дэвжээ/
24:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд явагдана. /нэг дэвжээ/
2 сарын 10 өдөр
17:00 цагаас эмэгтэйчүүдийн -70кг, -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн -81кг, -90кг, -100кг, +100кг жингийн урьдчилсан барилдаанууд явагдана. /дөрвөн дэвжээ/
24:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд явагдана. /нэг дэвжээ/
Парисын их дуулга тэмцээний албан ёсны хөтлөгч, тайлбарлагч нар өөр өөрсдийн таамгийг жин тус бүр дээр дэвшүүлсэн байна. Гэвч уг таамаг монголчуудын хувьд төдийлөн таалагдахааргүй хувилбар байх ба маргааш хэрхэн таамаг эвдэгдэж монголын хүчирхэг охид, хөвгүүд хэдэнтээ төрийн дууллаа эгшиглүүлэх ерөөлийг дэвшүүлж байна.
Өнгөрсөн жилийн Парисын их дуулга тэмцээний шилдэг савалтуудын түүвэр бичлэг: