Японы мэргэжлийн сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийг зодсоны улмаас зодог тайлах хүртлээ шийтгүүлсэн билээ. Тэгвэл уг хэрэгт холбогдож шүүхэд хандаж байсан А.Баасандорж өөрөө өнгөрөгч оны сүүлээр өөрийн дэвжээний доод зиндааны бөхийг зодсон шуугиан тархмагц Таканоива А.Баасандорж зодог тайлах болсноо олонд зарласан билээ. Уг мэдээг дэлгэрүүлэн уншихыг хүсвэл энд дарна уу.
Тэрээр 1990 онд Улаанбаатар хотноо төрж өссөн бөгөөд 2008 оноос мэргэжлийн сумо бөхөөр барилдаж эхэлсэн байна. Сумо бөхийн амжилтуудаас дурдвал санданме болон жюрё зиндаанд тус бүр түрүүлж байсан. Дээд зиндаанд Маегаширагийн 2-р эрэмбэлэгдэж байсан юм.
Сумогийн ертөнцөөс зодог тайлж буй хэний ч нүдэнд харууслын нулимс цийлгэнэдэг бол Таканоива А.Баасандорж огт нулимс унагасангүй.
Таканоивагийн зодог тайлах ёслолд оролцох зочдын дунд хэвлэлийнхэн хоёр л хүнийг онцлон хүлээж байлаа. Энэ нь нутаг нэгт их аварга Харүмафүжи Д.Бямбадорж болон Таканоивагийн багш Таканохана их аварга хоёр байлаа. Гэвч Таканоиваг залуу бөхийг зодсон хэрэгт холбогдоход түүний дэвжээний эзэн Таканохана ояката ихэд уурлаж ахиж түүнтэй уулзахгүй хэмээн хэлж байсанчлан зодог тайлах ёслол ирсэнгүй. Харин одоо зодог тайлаад байгаа энгүй их аварга Харүмафүжи Д.Бямбадорж оролцлоо.
Зодог тайлсан их аварга Харүмафүжи Д.Бямбадоржоос гадна ёкозүна Хакүхо, Какүрюү тэргүүтэй 370 зочин оролцож, үсэнд нь хайч хүргэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр сурвалжлагч түүнээс цаашдаа юу хийх талаар нь тодруулахад "Одоохондоо бодсон зүйл алга байна" хэмээн хариулжээ.
Таканоива А.Баасандоржийн зодог тайлах ёслол
Зѳв л алхам хийж.Ама ч бас зодог тайлахдаа уйлж унжаагүй.Монгол эр хүний нулимс үнэтэй сэтгэлийн хатыг бага гэсэн харуулж.Амь биш заяа биш амьдрал урт.Сайг сайханш хүсье Моншол хүүдээ.
Эр нэг алдаа л биз.Эр хүний замын хүзүү урт . Эвдрэх ѳдѳр байхад эвлэрэх нэг ѳдѳр байдаг.Монгол эрчүүд ийм л байдаг. Амьдралд нь аз жаргал сайн сайханг хүсье.
Монголын 2 хүчит эрс Япон Монгол хѳгийн эрсийн амны зугаа ховноос болж цаг зуурын зодог тайлав.Хогийн ховч хулгайч худалч балагтай баяд Ганэрдэнэ удамын хорчин Мѳнхбатын Даваажаргалын гайнаас болсон хэлмэгдсэн хоёр .Хакухо Даваажаргал хэзээ ч дийлж байгаагүй Амаг догиож дарвайж шургаж байгаад Ганэрдэнэ гэгчийн хов хороор 2 эвгүй ѳрсѳлдѳгчѳѳсѳѳ салах боломж гаргасан бузарууд. Харин сайхан Монгол эрчүүд минь учираа олж эвлэрсэн нь сайн хэрэг