Өнгөрөгч онд Японы мэргэжлийн сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийг зодсоны улмаас зодог тайлах хүртлээ шийтгүүлсэн билээ. Тэгвэл уг хэрэгт холбогдож шүүхэд хандаж байсан А.Баасандорж 3 хоногийн өмнө өөрийн дэвжээний доод зиндааны дүү бөхийг зодсон талаарх мэдээллийг бид өмнө мэдээлж байсан билээ.
Тодруулбал Таканоива А.Баасандорж Чиганоура дэвжээний залуу бөхийг юмаа мартсан шалтгаанаар 4-5 удаа нүүрэн тус газарт нь цохьсон байна. Уг хэрэг 2018 оны 12 сарын 4-ний орой 23 цагт зочид буудалд болсон бөгөөд зодуулсан бөх маргааш нь тойргийн барилдаанд ирэхдээ албаны хүмүүст зодуулснаа хэлснээр олонд мэдэгдсэн юм.
Сүмогийн холбоо энэ оны 10 сард бөхчүүдийн дунд гарч буй хүчирхийллийг таслан зогсоох талаар хэлэлцэн зөрчил гаргасан бөхөд нилээн хүнд шийтгэл ноогдуулахаа мэдэгдээд байсан юм. Таканоива залуу бөхийг зодсоноо хүлээн зөвшөөрч сүмогийн холбооноос уучлалт гуйсан хэдий ч холбооноос Таканоиваг тойргын барилдаанаас чөлөөлж гадагш гарахгүй, хэвлэлд мэдээлэл өгөхгүй байхыг үүрэг болгосон байсан.
Өнөөдөр Таканова А.Баасандорж өөрийн хийсэн хэргийхээ хариуцлагыг хүлээн зодог тайлж буйгаа хэвлэлийн хурал зарлан мэдэгдлээ. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр “Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ та бүхнээс уучлалт гуйж байна. Хэдий үргэлжлүүлэн барилдмаар байсан хэдий ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх сэтгэл илүү хүчтэй байлаа” гэж хэлсэн байна.
Тэрээр 1990 онд Улаанбаатар хотноо төрж өссөн бөгөөд 2008 оноос мэргэжлийн сумо бөхөөр барилдаж эхэлсэн байна. Сумо бөхийн амжилтуудаас дурьдвал санданме болон жюрё зиндаанд тус бүр түрүүлж байсан. Дээд зиндаанд Маегаширагийн 2-р эрэмблэгдэж байсан юм. Түүнийг 8 настай байхад нь ээж нь өвчнөөр өөд болж аав нь түүнийг Японд ирсэнээс 3 сарын дараа мөн өвчний улмаас өөд болсон байдаг.
Хэвлэлийн хурлын үеэр сурвалжлагч түүнээс цаашдаа юу хийх талаар нь тодруулахад "Одоохондоо бодсон зүйл алга байна" хэмээн хариулжээ.
Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр:
neg l bolohoor zodson nuguu ni bolohoor jaahan tsohison boldogiim u uvaigui hog esun shid ni burdsen novsh gesen. hudlaa baahan duulian tarichihaad tiim l sain yum bol sain barildahgui yasiin. er hun shig baihgui uuruu novshirch baij iim baidald hurchiheed.