Түүхт "World Open" тэмцээн зохион байгуулагдана

Сурталчилгаа
Түүхт "World Open" тэмцээн зохион байгуулагдана

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн нээлттэй тэмцээн /World Open/ зохион байгуулагдана. 

1982 онд анх "Мэргэжлийн тамирчдын тэмцээн" нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн түүхийнхээ шатанд хэд хэдэн удаа нэрээ өөрчилж, зохион байгуулагдах байршил нь ч гэсэн даган солигдож иржээ. Хэдийгээр тэмцээний нэр байршил нь солигдож байсан ч ковидын улмаас л дөрвөн жил (2020-2023) завсарласныг эс тооцвол тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн чансааны оноо олгох тэмцээн юм. 2016 оноос БНХАУ-ын Юушан хотноо зохион байгуулагдах болсноос хойш хоёр тэмцээн дараалан Жадд Трамп аварга түрүүлээд байна. 

1985 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод домогт Стив Девис болон Деннис Тайлор нар хоёр өдрийн турш нийт 14 цаг 50 минут тоглосон нь түүхэн дэх хамгийн урт удаан үргэлжилсэн тоглолтоор нэрлэгддэг билээ. Тэгвэл мөн оны 10 дугаар сард Гранд При нэртэйгээр зохион байгуулагдсан тус тэмцээний шигшээ тоглолтод дээрх хоёр тамирчин маань мөн л тунан үлдсэн ба тус шигшээ тоглолт 10 цаг 21 минут үргэлжилсэн нь нэг өдрийн дотор хамгийн урт удаан үргэлжилсэн тоглолт хэмээн түүхэнд бичигдэн үлджээ. Тус шигшээ тоглолт шөнийн 2 цаг 14 мнутад Стив Девисийн ялалтаар өндөрлөсөн байдаг. 

2005 оны шигшээ тоглолтод домогт Жон Хиггинс аварга хоёр ч дээд амжилт тогтоож байсан түүхтэй. Тодруулбал тэрээр дөрвөн өрөг дараалан 100-аас дээш оноо авсан нь чансааны оноо олгох тэмцээний хувьд анхны тохиолдол байлаа. Мөн түүнчлэн тэрээр өрсөлдөгчдөө нэг ч оноо алдалгүйгээр 494 оноо авсан нь тухайн үедээ хамгийн дээд амжилт байлаа. Түүнээс хойш энэхүү амжилтыг Ронни О Сулливан 2014 оны Мастерс тэмцээнд 556 оноо болгон эвдсэн байдаг. 

Мэргэжлийн снукер биллиардын үзүүштэй нэгэн тэмцээн болох дэлхийн нээлттэй тэмцээн /World Open/ энэ амралтын өдөр /хоёрдугаар сарын 23-ны өдөр/ эхэлж гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэн явагдана. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0